Германд пиротехникийн хэрэгсэл худалдаалахыг хоригложээ

Герман Улс коронавирусний нөхцөл байдалтай холбогдуулан 12 дугаар сарын 16-наас нэгдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хязгаарлалтын арга хэмжээг чангатгахаар болсон байна. Энэ тухай Канцлер Ангела Меркель бүс нутгийн удирдагчидтай хийсэн бага хурлын дараа мэдэгджээ. Меркелийн мэдэгдсэнээр, лхагва гаргаас хүнсний болон өдөр тутмын бараа бүтээгдэхүүн борлуулдаг дэлгүүрүүдээс бусад жижиглэнгийн худалдааны бүх дэлгүүр түүнчлэн үсчинг хаах гэнэ. Шинэ жилийн баярын үеэр пиротехникийн хэрэгсэл худалдаалахыг хориглож, Дотоод хэргийн яам холбогдох захирамжийг гаргахаар болсон байна. Мөн “Хоёр өрхийг төлөөлж таваас дээшгүй хүнтэй гэр бүлийн ​​уулзалт хийхийг зөвшөөрнө. Энэ журам зөвхөн 12 дугаар сарын 24-26-ны хооронд мөрдөгдөхгүй. Шинэ жилийн баярын үеэр /12 дугаар сарын 31, … Continue reading Германд пиротехникийн хэрэгсэл худалдаалахыг хоригложээ